Цагдаагийн нисдэг тэргийг сөнөөжээ
2016-11-20

 

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо гэмт этгээдүүд эргүүл хийж байсан цагдаагийн нисдэг тэргийг буудсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Уг халдлагын улмаас дөрвөн цагдаагийн ажилтан амиа алдсан” хэмээн Дотоод хэргийн яамнаас мэдээлэв.

 

Хэвлэлүүдийн мэдээлснээр уг хэрэг Рио Де Жанейро хотын хамгийн ядуу дүүрэгт болсон байна.  Мөн энэхүү хэргээс гадна цагдаагийнхан тус дүүрэгт тусгай ажиллагаа явуулах үеэр гэмт хэрэгтнүүдтэй буудалцсан гэнэ.

 

Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжиж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин