Ерөнхийлөгч гамшгаас хамгаалах төвтэй танилцана
2016-11-21

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.00 цагт “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-ийн үйл ажиллагаатай танилцана. Тус төв жилдээ 750 гаруй мянган иргэнд болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх дадлага сургалт явуулах хүчин чадалтай, олон улсын жишигт нийцсэн стандарттай юм. 


Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдээс эхлээд дунд болон их, дээд сургуулийн сурагч, оюутнууд, ард иргэдэд газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах мэдлэг, дадлыг эзэмшүүлэх зорилготой байгуулагдсан Монголын анхны томоохон сургалтын төв юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Барилгын инженер:
Саяхан Барилгын Хөгжлийн Төв дээр сургалтанд суулаа. Галын аюулгүйн норм норматив болон ОУХөдөлмөрийн Стандартын дагуу гамшгаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг дээр маш хэрэгтэй онол практикийн хичээл заасан Ж. Нямдорж багшдаа гүн талархлаа илэрхийлье
2016-11-21