Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн дотны найз Чой Чун Силь гэгчид авлига авсан хэмээн буруутгаж ял тулгасан талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Энэхүү мэдээллийг Прокурорын ерөнхий газраас баталжээ.
Мөн Ерөнхийлөгчийн ахлах туслах Ан Чон Бумыг эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан хэмээн буруутгасан байна.
Чой Чун Силийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа томоохон компаниудыг их хэмжээний хандив өг хэмээн тулгасан гэв. Уг хандив авах ажлыг Ерөнхийлөгч санаачилсан хэмээн Прокурорын ерөнхий газраас мэдээлжээ.
Ерөнхийлөгч өнгөрөгч долоо хоногт өөрийн хүсэлтээр байцаагдах хүсэлтээ гаргасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |