Саркози ялагдал хүлээлээ
2016-11-21

Францын Ерөнхийлөгч асан Николас Саркози өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 2017 онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ ард түмэндээ мэдэгдэж, намаасаа дэмжлэг хүссэн билээ.

 

Бүгд Найрамдах намаас хоёр эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөх сонирхолтой байна. Тэгвэл өчигдөр намынхан урьдчилсан байдлаар “хэн нь намаа тэргүүлэх вэ?” гэх санал асуулга явуулсан байна. Уг санал асуулгад Саркози ялагдал хүлээж, Филлон ялалт байгуулжээ.

 

Саркози ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Нэр дэвшигчид энэ ням гаригт халз мэтгэлцэх билээ.  Ирэх оны эхээр хэн нь намаа тэргүүлж, сонгуульд өрсөлдөх нь тодорхой болох юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин