Төрийн захиргааны мэргэжилтнүүд ”номын дуу” сонсов
2016-11-21

Сонгуулийн дараахан нутгийн захиргааны байгууллагуудад тодорхой хэмжээний боловсон хүчний болоод төрийн байгууллагуудад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүд орсон.

 

Үүнтэй холбогдуулан орон нутагт ажиллаж байгаа ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд мэдлэг, мэдээлэл олгох Засгийн газрын бодлого шийдвэрийг нэгдсэн байдлаар ойлгуулж чиглүүлэх гурван өдрийн танхимын сургалт зохион байгуулжээ.

 

Энэхүү сургалтыг ЗГХЭГ, Удирдлагын академи, ХБНГУ-ын Конрад-Аденауэрийн сан хамтран зохион байгуулсан бөгөөд, 21 аймаг, нийслэлээс ирсэн нийт  44  хүн хамрагдсан байна.

 

ЗГХЭГ   ХБНГУ-ын Конрад-Аденауэрийн сантай 2007 онд хамтран ажиллах гэрээг байгуулснаас хойш өнөөг хүртэл төрийн болон нутгийн захиргааны албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр урт, богино хугацааны олон сургалтуудыг хамтран  зохион байгуулсаар ирсэн аж.

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин