Обаматай селфи хийв
2016-11-21

 

Перу улсад Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) уулзалт амжилттай зохион байгуулагдаж байна.

 

Уг уулзалтын үеэр Австралийн Ерөнхий сайд Малколм Тюрнлбалл, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар уулзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Удирдагч 40 минут цаг үеийн асуудлаар ярилцсан” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас уламжлав.

 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй селфи  зургаа авахуулсан байна. Тюрнлбалл уг зургаа твиттертээ нийтлээд “Тантай уулзах гайхалтай байлаа” гэж жиргэжээ.  Уг зурагны дор Обамагийн эхнэр Мишель Обама лайк дарсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин