Монгол Улс ЮНЕСКО-ийн зөвлөлийг удирдана
2016-11-21

Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн Дэд даргаар сонгогдов.

 

Засгийн газар хоорондын зөвлөлд ЮНЕСКО-ийн гишүүн 39 улс сонгогдон ажилладаг. Тус зөвлөлийн гишүүнээр манай улс 2013-2017 онд ажиллах  бөгөөд улсаа төлөөлөн ЮНЕСКО-ийн Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга Х.Наранжаргал  оролцож байна.

 

ЮНЕСКО-ийн Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 140 оронд 100 сая  ам.долларын 1500 орчим төсөл хэрэгжүүлжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
teneg umnuud ajlaach hiij medehgui, duusch baigaa umiig shine medee bolgoj taviad baihdaa yahavdee
2016-11-21
зочин:
уучлаарай 2013 онд сонгогдсоноо өнөөдөр мэдэж байгаа юм биш биз дээ АРАЙ Ч ДЭЭ
2016-11-21