Кидман сэтгэл зүйчээс зөвлөгөө авч эхэлжээ
2016-11-21

 

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман гэр бүлээ аварч үлдэхийн тулд сэтгэл зүйчээс зөвлөгөө авч эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр 10 жилийн өмнө кантри дуучин Кит Урбантай хуримаа хийсэн юм. Хос хэдэн жилийн өмнөөс таарамжгүй харилцаатай болсон гэнэ. Тэд гэр бүлээ цуцлуулж магадгүй байгаа талаар гэрчүүд мэдээлэв.

 

Тэгвэл Николь гэр бүлээ авч үлдэхийн тулд нөхөртэйгээ хамт сэтгэл зүйчээс зөвлөгөө авч эхэлсэн байна. Тэд Нью Йорк хотоос холгүй байрлах байшиндаа сэтгэл зүйчийг хүлээн авч, ярилцах болжээ. Сэтгэл зүйч тэдэнд зөвлөгөө өгсөнийхөө хариуд долоо хоногт 10 мянган ам.доллар авахаар болсон аж.

 

Хос хоёр охинтой юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин