Галт тэрэг замаасаа гарч, 147 хүн амиа алдав
2016-11-22

 

Энэтхэгийн Уттар Прадеш мужид өнгөрсөн амралтын өдөр галт тэрэг замаасаа гарсан билээ. Ослын улмаас амиа алдагсдын тоо 147-д хүрсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Албаныхан “200 гаруй хүн бэртэл авч, эмнэлэгийн тусламж авч байна” гэж мэдэгдэв.

 

Өнөөг хүртэл галт тэрэг замаасаа яагаад гарсан нь тодорхойгүй байна.  Ослын газар 300 гаруй аврагч, 200 гаруй иргэн ажиллаж, галт тэргийг замаас гаргахаар ажиллаж буй юм. “Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй” хэмээн мужийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлэв.

 

Тус улсын түүхэнд галт тэрэгний ослоор олон хүн амиа алджээ.

 

Тодруулвал 1995 оны наймдугаар сарын 20-нд зорчигч тээврийн галт тэрэг осолдож, 358 хүн амиа алдсан байна. 1999 оны наймдугаар сарын 5-ны өдөр галт тэрэгний ослоор 290 хүн амиа алдсан бол 1998 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр галт тэрэгний ослоор 212 хүн амиа алджээ.  2002 оны есдүгээр сарын 10-нд мөн галт тэрэг осолдож, 130 хүн амиа алдсан бол 2010 оны тавдугаар сарын 10-ны өдөр галт тэрэг осолдож, 100 хүн амиа алдсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хятад энэтхэг шиг тэрбум давсан хүнтэй улсуудад хүн хэдэн зуугаараа үхэхэд буруудахгүй
2016-11-22