Сургуулийн автобус осолджээ
2016-11-22

 

АНУ-ын Теннессе мужид сургуулийн автобус осолдсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг ослын улмаас зургаан хүн амиа алджээ. Амиа алдагсад бүгдээрээ сурагчид гэнэ. Автобусанд нийт 35 хүүхэд зорчиж явсан аж.

 

Осол орон нутгийн цагаар 5.30 цагт болсон байна. Цагдаагийнхан ослын газрыг хамгаалатад авч, хэргийн мөрдөн шалгаж эхэлжээ.

 

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-11-22