ШУТИС, ХААИС, ХУИС-ийн оюутнууд цас цэвэрлэнэ
2016-11-22

Нийслэл хотод олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас орж, гудамж замуудад халтиргаа гулгаа ихээр үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд их, дээд сургуулийн оюутан залуусыг цас цэвэрлэх ажилд оролцох уриалга гаргасан юм. Өнөөдөр Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд хотын даргын уриалгад нэгдэж, цас цэвэрлэх ажилд оролцохоо мэдэгдлээ.

 


ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр “Нийслэлд их хэмжээний цас орсонтой холбоотойгоор өнөөдөр хотын даргатай уулзаж байна. Оюутан бид нийтийн тээврээр үйлчлүүлэх зэргээр нийгмээс туслалцаа, дэмжлэг авдаг. Тиймээс авсан шигээ өгч чаддаг гэдгээ харуулж, хотын иргэд, дүү нараа гудамжаар аюулгүй зорчуулах үүднээс бүхий л их, дээд сургуулийн оюутнууд нэгдэж, хамтдаа цас цэвэрлэх санаачлага гаргасан. Засаг даргын уриалгыг дэмжиж ажиллахаа илэрхийлье” гэлээ.



ХААИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Бумбаяр “Манай сургуулийн хувьд ч  Засаг даргын гаргасан уриалгын дагуу нийслэлийн халтиргаа гулгааг арилгахад хамтарч ажиллахаар боллоо. Энд ирж амжаагүй ч бусад томоохон их, дээд сургуулиуд мөн нэгдэхээр болсон” гэсэн юм. Харин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Оюутны холбооны дэд тэргүүн О.Батчулуун “Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатар хотод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цас, мөс арилгах ажилд гар бие оролцож, хотын даргын уриалгыг дэмжиж ажиллах болно” гэлээ.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оюутан залуустаа талархаж байгаагаа илэрхийлээд цас цэвэрлэх ажилд хотын зүгээс багаж хэрэгслийн туслалцаа үзүүлэхээ хэллээ. Мөн оюутнуудын аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэйг санууллаа гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Tomuu!!!!!!!!?????!!!!!!!!:
Oyutnuud huvtsas muutai haniad tomuu tusval tedend Su.Batbold em tang n ugch hicheeliig n nuhuj uguhuu???????????
2016-11-23
zochin:
ajil hiine geheer yund ni durguitseed bgaa um.hiih umgui soliotoi umnuud uursud shigee demiireed suuj bai geed bgaa umuu. hiirhuu hulduu ataach archaagui medleggui umnuudiin bichij bgaa umnaas ni oi gutah um
2016-11-22
Kub:
ХУИС gej yuu bilee
2016-11-22
яяя:
Хотын дарга ТЭНЭГ. Ядахдаа цас цэвэрлэх ажилтай гэдгээ ойлгоосой.
2016-11-22
Зочин:
Ирээдүйн ЦҮНХ БАРИГЧИД.
2016-11-22