БНСУ руу гэрээгээр явах иргэдийн анхааралд
2016-11-22

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа. Тус сэрэмжлүүлэгт БНСУ руу гэрээгээр ажиллахаар явах иргэд хууль бус зүйлд хууртахгүй байхыг анхааруулсан байна. 

 

 

Сэрэмжлүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон виз гарсны дараа мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан иргэдийн зүгээс тус яаманд хандан энэ асуудлаар тодруулга авах хүсэлт ирүүлээд байна. Үүнтэй холбогдуулан иргэдэд дараах мэдээлэл, анхааруулгыг хүргэж байна.

 

 Монгол Улс нь БНСУ-ын "Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо"-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

 

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу БНСУ руу ажиллах хүч илгээх үйл ажиллагааг монголын талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, солонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

 

 Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүсийн зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг иргэдэд АНХААРУУЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.    

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ Өмнөд Солонгос улсруу Монголчууд маш олноороо ажиллаж амьдарч мөнгө хураах гэж явж байна даа.Солонгос явж үзээгүй залуухан Монгол хүн гэж бараг маш цөөхөн дөө.Солонгосруу цагаачилж очиж байгаа Монголчуудын тоо ойрын 5 жилдээ улам нэмэгдэж өсөх байхаа.Тангарагласанч болно.Өмнөд Солонгос улс эдийн засаг мөнгө санхүүгийн хувьд бүс нутаг Ази тивдээ хол тасархай илүүрхдэг хүчирхэг баян чинээлэг орон.Солонгосын цалин мөнгөний ханш Монголчууд бидний хувьд маш өндөр болохоор Солонгосруу ингэж хошуурч явах нь аргагүй шүү дээ.Маш ашигтай байгаа.
2016-11-29
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-11-22