Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй
2016-11-22

Хуульзүйн  байнгын хороо үдээс хойш хуралдлаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын хилийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм.

 

Хуулийн төслүүдийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хийлээ. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсанаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болох боломжтой аж. Үндсэн чиглэлийн төсөлд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага зэрэг нийт 43 байгууллагаас санал авч нэгтгэсний үндсэн дээр үндсэн чиглэлийн төсөлд 260 хууль, Улсын Их Хурлын 16 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Улс орон дампуурч байна.  Энэ үед Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг ард түмнээрээ шийдүүлээд ер нь өөрчлөлт оруулаад явах хэрэгтэй. С.Бямбацогт сайдаа, зоригтой, тууштайгаар хямралыг давах онцгой арга хэмжээ авч, Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Тогтоолын төсөлд шинэчлэн найруулах шаардлагагүй хуулиуд олон орсон байна. Шаардлагагүй асуудлуудыг хуульчлахаар тусгасныг төслөөс хасах хэрэгтэй. Гол нь хуулийн хэрэгжилтийг хангах, тогтвортой байдлыг хадгалахад анхаармаар  байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2017 оны үндсэн чиглэлд оруулаад хэлэлцэх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор бүх ард түмнээсээ асууж байгаад өөрчлөх хэрэгтэй. Төрийн албаны тухай хуулийг ч мөн өөрчлөх шаардлагатай байна. Хөгжлийн банктай холбоотой 160 тогтоол гарчээ. Засгийн газар нь хууль зөрчдөггүй болоход мөн анхаарч ажиллах хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

 

-1996 оноос эхлэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталж байсан ч 2012-2016 онд тасалдсан. Одоо бид намынхаа болон Засгийн газрын мөрийн хөтөлбөртэйгээ уялдуулан энэхүү хуулийг дэмжих нь зүйтэй.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулсан юм.  Гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.  

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
marka:
Naad neg pizdaagaa AH-c huuhgui yugaa hiigeed bga yum be
2016-11-22
Чацага батзандан бол популизмын улдэгдэл:
Чацага батзандан бол НОВШИЙН увсаа худалдаж мэдэхгуй хун чанаргуй пиздаа шуудээ.. Ийм Балай юмнууд монголоос дуурсэн болжэээ
2016-11-22