Орос, Монголын иргэдийг мөнгөн усны хэргээр саатууллаа
2016-11-23

Энэ сарын 21-ний өдөр ТБД андууд дэлгүүрийн урд замд замын цагдаа мөнгөн ус тээвэрлэж явсан хэргийг илрүүлжээ. “Range Rover” маркийн автомашинд 64.4 кг мөнгөн ус тээвэрлэж, бусдад худалдан борлуулах гэж байсныг таслан зогсоожээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Мөнгөн усыг ОХУ-ын иргэн Ч /эр.41н/, Монгол Улсын иргэн О /эр.39н/, Ц /эр.22/ нар хууль бусаар авч явж байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн   2141 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.  

 

Эрүүгийн хуулийн  2141 дүгээр зүйлд: Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих 2141.1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
www.yep.mn:
www.yep.mn хямдрал урамшууллын нэгдсэн сайт
2016-11-27