Францад халдах гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
2016-11-23

Францын Дотоод хэргийн сайд Бернар Казнев.

 

Францын тусгайгийнхан эх оронд нь террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бүлэг этгээдийг тусгай ажиллагааны үеэр баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг мэдээллийг Дотоод хэргийн сайд Бернар Казнев баталж “Тусгайгийнхан энэ сарын 20-21 шилжих шөнө тусгай ажиллагаа явуулсан. Уг тусгай ажиллагааны үеэр террорист халдлага үйлдэж, олон хүнийг хөнөөхөөр төлөвлөж байсан долоон этгээдийг баривчлан саатуулсан болно. Тэдний нуугдаж байсан газраас Францын газрын зураг, их хэмжээний зэвсэг, тэсрэх бодис зэрэг олдсон. Урьдчилсан таамаглаж буйгаар тэд зул сарын баяраар халдлага үйлдэх гэж байсан” гэж мэдэгджээ.

 

Террористуудыг   Марсел,  Страсбургэд  хотоос баривчилсан аж. Мөрдлөгөөр баригдсан этгээдүүдийн хоёр нь Сирийн иргэн болохыг тогтоосон байна. Тэднийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн таамаглаж буй юм.

 

Тус бүлэглэл өнгөрсөн сард Францын эрх баригчдад хандан “Бид удахгүй Францад цус урсгах болно” хэмээн сүрдүүлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин