МЗХ, МОХ-ныхон хаачив
2016-11-23

Мууд барьдаг мод нь цэргүүд. Ямар нэг дайчилгааны хамгийн эхэнд тэд л жагсч зогсдог. Энэ удаа ч цас цэвэрлэгээнд цэргүүд дайчлагдаж, үдшийн бүрийгээс үүрийн таван жин хүртэл гудамж цэвэрлэв. Өчигдрийн 20:00 цагаас өнөөдөр өглөөний 06:00 хүртэл Зэвсэгт хүчний 013, 014, 015, 017, 032, 120 дугаар ангиудын нийт 480 хугацаат цэргийн алба хаагчид Яармагийн гүүрнээс Нисэх хүртэл авто замын цасыг цэвэрлэжээ.

 

Мөн 014,015,032 дугаар ангийн цэргүүд Арслантай хөшөөнөөс Нарантуул захын уулзвар хүртэл, дүйцүүлэх албаныхан Чингэлтэй дүүргийн Дөлгөөн нуур уулзвараас Гэсэр сум хүртэлх замын цасыг цэвэрлэхээр болжээ. Цас цэвэрлэгээнд цэргийн албаны нийт 500 гаруй хүн оролцож, цэргийн ангийн 33 техник, автомашиныг ашиглаж байна. 

 

Цэргүүд бол тушаалаар үүрэг хүлээдэг хүмүүс. Тиймдээ ч тэд тушаалыг биелүүлж, шөнөжин цас цэвэрлэж.

 

 

Харин тушаалд захирагддаггүй Монголын Залуучуудын холбоо, Монголын оюутны холбооны залуус хаачив?! Тэд тушаал, захирамжийг дагах албагүй ч нийгмийн сайн сайхны төлөөх нийтийг хамарсан ажилд уриалах, залуусыг нэгтгэх үүрэг, чиглэлтэй. Гэвч МЗХ, МОХ-ныхон таг дуугүй,  хойш суусаар л байна. МЗХ залуусыг, МОХ их дээд сургуулийн оюутнуудыг нэгтгэн хөдөлгөвөл цэргүүдээс дутахгүй хүч төвлөрнө.

 

Хар, цагаан жагсаалт гаргаж, оюутнуудыг жагсаалт уриалахаас өөрийг хийж үзэх хэрэгтэй, МЗХ, МОХ-ныхон.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Ийм 2 хошногоор удирдуулсан залуус чацга царайлаад хувиа хичээхээс яахав дээ...
2016-11-23
zochin:
Mongol zaluu mongol oyutan = mungu arhi hulgai deerem yanhan zalhuu.
2016-11-23
uhsen hoinoo:
KKKK DARGIIN TSUNH BARIJ IREEDUID HOOOSON TOLGOILOOD TURUU SUITGEH IIM HUMUUSIIG ZALUUCHUUDIIN BAIGUULLAGA GDGIIN SHUDE YUN TSAS MAS
2016-11-23
яүёхши:
хгблйй айж
2016-11-23
Халтиргаа:
цасан мөсөн дээгүүр явган явдаггүй байнга машин унанаа хөө тэр
2016-11-23
Зочин:
Сахалтай салаавч гаргадаг залуу мөн байна одоо хотын цасыг цэвэрлэх болохоор салаавчаа гаргах болов уу
2016-11-23
Pkxny:
Манай залуучууд маш залхуу, хувиа хичээсэн. Тэр удирдаж байгаа ОХ нь санаачлага гаргаад цас цэвэрлэх хэрэгтэй шдээ. Хэрэггүй үед гарч ирээд л улс төржөөд байдаг биз дээ тэр Холбоонууд нь
2016-11-23
тараачээ нэр барьсан луйварчидаа:
мзх өөрийнхөө хашаан доторх цасыг цэвэрлээгүй байгаа юм чинь би бүр эдний урдах замаар явж байгаад хальтирч үхэхээ дөхсөн тэгээд хамт явсан хүнтэйгээ ярьсан л даа залуучуудын нэрийг барьсан худлаа хулгайчнууд юм байна гээд, өмнөх цасаа цэвэрлэж ч чадахгүй байж үхсэний залуучуудын байгууллага
2016-11-23
Зочин:
амы нь барьчихсан уу?
2016-11-23
Монголчуудын гутамшиг бас гамшиг:
Хүний сэтгэлийн хөөрлөөр ашиг хонжоо хайгчид монголоор дүүрсэний манлайлагч нь энэ нөгөө сахлаа ургуулаад жагсаалт гаргадаг нөхөр шүү. Ийм байр суурийг ашиглаж олон хүнээс гайгүй мөнгө саасан. Харин жинхэнэ нийгэмд тустай зүйлд бол ёстой ална гэсэн ч хөдлөхгүй. Монголын Гутамшиг. Өөрийг нь монголын гутамшигийн жагсаалтанд оруулах юм сан.
2016-11-23
гарахгүй ээ:
даруй сонгууль болохгүй юм чинь наадуул чинь хамраа цухуйлгаж гарахгүй ээ. Харин 70,000 төгрөгөөрөө оюутнууд нь баардаж, дарга сэтэртэй гарнууд нь хаа нэгтээ жинхэнэ даргын цүнхийг бариад явж байгаа
2016-11-23