АН-ын их хуралд 1210 төлөөлөгч оролцоно
2016-11-23

Гэрэл зургийг MPA.MN

Энэ сарын 16-нд хуралдсан ҮЗХ-ноос АН-ын VI их хурлыг хуралдуулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат ахалж буй юм. Тэрбээр өнөөдөр АН-ын VI их хурлын төлөөлөгчдийг сонгох журам батлагдсан талаар мэдээлэл хийлээ.

 

АН-ын VI их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм байна. Төлөөлөгчид АН-ын үзэл баримтлал, Үндсэн дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм.

 

Төлөөлөгчдийг сонгох журмын дагуу АН-ын VI их хуралд:

 

  • ҮЗХ-ны гишүүд

 

  • Хяналтын ерөнхий хорооны гишүүд

 

  • Намын дэргэдэх байгууллагуудын төлөөлөл

 

  • НИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид

 

  • Дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид

 

  • Аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид

 

  • Сумын анхан шатны байгууллагуудаас нэг, нэг  төлөөлөгч оролцоно.

 

Намын анхан шатны байгууллагууд энэ сарын 26-27-ны хооронд хуралдаж, их хуралд оролцох төлөөлөгчдийг тодруулах юм байна.

 

Их хурал ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болно.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
мэдрэл гахайнууд тараагүй юм уу?
2016-11-24
mongoloos zailaagui bgaa muu:
UUU MUU NOVSHNUUD TUR SAMARCH TUMNIIG MINI HOOSOLCHOOD ODOO CH ORSHSON HEVEER UUU BUGDII NI OVOOLOOD JATAAA MUU HUURNUUD
2016-11-23
Jagaa:
ингээд л АН буруу дэвээд байгаа юм даа. их хурлын төлөөлөгчид нь ҮЗХ-ийн гишүүн байна уу, УИХ-ын гишүүн байна уу ялгаагүй анхан шатнаасаа сонгогдож байх ёстой биз дээ
2016-11-23