Калифорни тусгаар улс болох уу
2016-11-23

 

АНУ-ын Калифорни мужийн иргэд “Калифорни мужийг АНУ-ын бүрэлдхүүнээс гаргах талаар” бүх нийтийн санал асуулга явуулах тухай өргөдлөө мужийнхаа Ерөнхий прокурорын газарт өгсөн талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

Өргөдөл гаргасан иргэд энэхүү баримт бичгээ Их Британи улс Европын холбооноос гарах санал асуулгаа “Brexit” гэж нэрлэсэн адилаар “Calexit: Калифорниг тусгаар тогтнуудах тухай” гэж нэрлэсэн байна.

 

Иргэд гарын үсгээ цуглуулж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 13 мянган хүн нэгджээ. Санаачлагч “Ройтерс” агентлагт “Бид ирэх оны тавдугаар сар гэхэд мужийн бүх иргэдийн дэмжлэгийг авах төлөвлөгөөтэй байгаа” гэж ярьсан байна.
 

Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп бус Хилари ялалт байгуулсан байсан бол мужийн иргэд 2018 он хүртэл АНУ-аас бүрэлдэхүүнээс гарах асуудлаар ярихгүй байсан гэнэ. Харин сонгуулийн дүн эсрэгээрээ гарсан учир ажлаа түргэвчилж, бүх нийтийн санал асуулга явуулахаар болжээ.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин