Томуугийн вакцин өнөөдөр ирнэ
2016-11-23

Энэ сарын байдлаар томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.  Өвчлөгсдийн 93.1 хувийг 15 хүртлэх насны хүүхэд байгаа юм. Томуу, томуу төст өвчний идэвхжилт эхэлсэн ч вакцин ирээгүй байгаа.

 

Засгийн газраас эхний ээлжинд Хятад улсад захиалсан 78 мянга гаруй тун вакцин захиалсан. Тус вакцин энэ сарын 23-нд буюу өнөөдөр ирэхээр болжээ. Мөн  НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар 33 мянган хүн тун вакциныг Франц улсад захиалсан бол  40 мянга гаруй хүн тун вакциныг АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн тусламжийн шугамаар олгох гэрээ байгуулсан байна.

 

Томуугийн вакцинд зургаан сартайгаас дээш насны бүх хүн хамрагдах боломжтой бөгөөд вакцин хийлгэж хүн эрүүл байх, сарын дотор ямар нэгэн вакцин хийлгээгүй, өндөгний харшилгүй байх гэсэн шаардлагатай тавьдаг байна.

 

Сүүлийн үед  эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй нийт иргэдийн улсын хэмжээнд 4.7 хувь томуугийн болон амьсгалын замын өвчин, нийслэлд 5.8, аймгуудад дөрөв орчим хувьтай байгаа аж.

 

 Хүүхдийн дуудлагын 30 хувь, насанд хүрэгчдийн дуудлагын хувьд хоёр хувийг энэ төрлийн өвчлөл эзэлж байгаа юм. Улсын хэмжээнд нийт орны 11 орчим хувь дээр амьсгалын замын уушиг, амьсгалын замын цочмог өвчтэй 700 орчим хүн хэвтжээ.

Shuud.mn
Сонин хачин