Өнөөдрөөс хүйтний эрч суларна
2016-11-24

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

24-нөөс өдөртөө хүйтний эрч суларна.

 

2016 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчим, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

 

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.13-15 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин