Бага ангийн сурагчдыг амраая
2016-11-24

Улаанбаатар хот олон янзын л нэртэй болж байх шиг байна. Нэг хэсэг Утаанбаатар гэх нэр зүүж байсан бол одоо Улаанбаатар мөсөн гулгуурын талбай боллоо гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Хаа, сайгүй л хальтирч унасан хүн, гулгаанаас болж хоорондоо шүргэлдсэн машин тэрэг үзэгдэх болсон нь ийнхүү нэрлэхэд хүргэсэн.

 


 

Машин тэрэг шүргэлцэх ч яах вэ замын цагдаа, даатгалын газраа дуудаад хоорондоо учраа олох биз. Харин энэ хальтиргаа, гулгаатай холбоотой хэлэх нэг зүйл байна. Хотын гудамж талбайд үүссэн мөс, хүн явахын аргагүй болтол гөлийсөн замын хохирогч нь хэн болж байна вэ гэвэл яалт ч үгүй иргэд. 


 
Тэр дундаа бага ангийн сурагчид эрүүл мэнд, цаашлаад амь насаараа ч хохирох болов. Учир нь ГССҮТ-д өдөрт 300 орчим хүн ханддагаас 70 орчим хувийг нь зөвхөн хальтирч унаад хөл, гараа хугалан бэртэж гэмтсэн хүмүүс эзлэх болсон гэнэ. Ялангуяа эмнэлгийн хүлээн авахад ирж буй иргэдийн ихэнх нь хүүхдүүд байгааг ч эмч, мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлээд буй. Нөгөөтэйгүүр зам, талбай хальтиргаа гулгаа ихтэй үед зам тээврийн осолд ихэвчлэн хүүхэд өртөх нь ихэсчээ.


 
Өнгөрсөн мягмар гарагт л гэхэд Toyota Prius-20  автомашины жолооч дунд сургуулийн сурагч есөн настай А, 13 настай Б нарын хоёр хүүхдийг мөргөж, гэмтээсэн байх юм. Энэ мэтчилэн нөгөө л хальтиргаа, гулгаатай замын хохирогч нь багачууд болж байна. Хүн бүр хүүхдээ асран хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй.


 
Тэгвэл энэ үүргээ ухамсарлаад ядаж бага ангийн сурагчдаа амраая. Тэртэй тэргүй хот өөрийн нөөц дэх сүүлийн 100 тонн давс, бодисоо цацахаа мэдэгдчихсэн юм чинь. Хэрэв үнэхээр нийслэлийн хэмжээнд давс, бодис цацахаа больчих юм бол цаашид гудамж талбай, машин зам ямар болох нь ойлгомжтой. Одоо байгаагаасаа ч илүү дордоно гэсэн үг. Тэр үед бид мянга хүрз бариад ч мөснөөсөө салж дийлэхгүй биз. Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ч 100 жилд тохиогоогүй хүйтэн өвөл болно хэмээн анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэсэн. Энэ мэдээллээс харахад ес эхлэхээр улам л их цас орж, хүйтрэх нь тодорхой. Тэгэхээр гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ядаж бага ангийн сурагчдыг амраая л даа.


 
Ингээд бичихээр зарим хүмүүс “Юун сүртэй юм бэ. Манай улсад жил бүр л хүйтэн болж байдаг. Хүүхдүүд сургуульдаа явж л байдаг шүү дээ” хэмээн тайлбар хэлж магадгүй. Гэхдээ шөнөдөө -35 хэмээс хол давж байгаа нь бидний нүдэн дээр л ил байна. Нэгэн жишээ дурьдахад л нийтийн тээврийн 54 автобус хөлдсөн талаархи мэдээлэл сошиал ертөнцөд хөврөх болсон. Энэ нь ч үнэний ортой. Сүүлийн үед оройн 17:00 цагаас хойш нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ зогссон гэхэд нэг их үнэнээс хол зөрөхгүй. Иргэд бараг 1-2 цаг гаруй буудал дээр хацар, амаа хайруулан байж автобусанд сууж байна.


 
Хүлээлгэж, хүлээлгэж ирсэн автобус нь пиг дүүрэн хүнтэй, зарим нэг нь хүмүүсээ ч бүтэн суулгалгүй хаалгаа хааж аваад давхих нь энүүхэнд. Тэгээд л багталгүй үлдэж хоцорсон хүмүүс дараагийн автобусыг иртэл дахиад цаг гаран хүлээнэ. Хамгийн гол нь тэр хүлээж буй хүмүүсийн дунд арван жилийн сурагчид олон байна гэдгийг энд онцолмоор байна. Тэр дундаа зарим бага ангийн сурагчдын хичээл өдөр орох нь бий. Мэдээж өдөр орсон ангиуд оройн 18:00 цагаас хойш тарна. Тэгээд л хальтирч унаж, хөл, гараа бэртээхээс эхлээд л машин доогуур орчих шахам байж автобусны буудал дээр иртэл явах унаа ч байхгүй орчинд л хүүхдүүд амьдарч байна. Олны олон дотор янз бүрийн амьдралтай, сэтгэхүйтэй хүмүүс бий.


 
Зарим нь машинтайгаа ирээд хүүхдээ аваад явж байхад, зарим нь машингүй хэрнээ хүүхдээ аваад хар хүйтэнд нийтийн тээвэр хайгаад явж байна. Зарим нь бүр хүүхдээ ч авахгүй, хүүхдүүд нь өөрсдөө гэртээ харьж байх жишээтэй. Гэхдээ хүүхдүүд өөрсдөө гэртээ харьж байгаа нь олон болов уу. Хөдөө орон нутгийн сургуулийн хүүхдүүд ямар замыг туулан сургууль, цэцэрлэгийн бараа харж байгаа нь бүр ч ойлгомжтой биз. Бидний нүдэн хүүхдүүд ямар хүнд, хэцүү нөхцөлд сургуульдаа явж буй нь илт байхад бага ангийн сурагчдаа амраавал дээргүй юу. Хэзээ хойно нь харамсаж суухын оронд өмнө нь урьдчилан арга хэмжээ аваач, БСШУС-ын сайд аа. 


 
Угаасаа зуны дэлгэр цагт олон сар амраадаг юм чинь түүнээсээ нэг сар сунгаж хичээлүүлээд, одоо ид хүйтэн 12-1 сар гартал амраачихвал аятай юу.

 

mminfo.mn

Н.Батзаяа

Shuud.mn
Сонин хачин
Батболдыг огцруулья:
Одоо амраахаар 9 эхлэх үед тэвчишгүй хүйтэн болно тэр нь 2 сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Тэгээд хүүхдүүд үргэлжлээд амраад байх уу. Энэ удаа нийслэлийн удирдлагад сонгогдсон Батболдыг огцруулж ротыг удирдах чадвартай хүн тавья. Бат үүл байхдаа хүүхдүүдийг зөөх автобус, нийтийн тээврийн автобус, цас мөсөн дээр онцгой анхаарч ямарч асуудалгүй болгоод л байсан, гэтэл хөлдүү толгойтой, өөрийгөө ноён гэж бодсон тэнэг хүн суух өрөө явах лифтээл хувьчилж авч том машинаар тусгай дохиотой заларч байгаагаас өөр юу ч хийсэнгүй цаашдаа хийхгүй нь чадахгүй нь харагдаад байхад бид нар яасан гэж энэ малтай 4 жил зовох болж байнаа. МАН д өөр чадвартай хүмүүс байх л ёстой ш дээ тэд нарыгаа гаргаачээ, энэ том хотын 2 сая хүнийг хөлдүү толгойтооос авраачээ
2016-11-26
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-11-25
Mn:
ASA-d bol ali khediine NO SCHOOL zarlaad khvvkhdvvdiig khamgaalaltand awchikhsan baigaa Tekhed manaikh -40 gradusiig khvleegeed yuch boloogvi yum shig suuj baidag...
2016-11-25
Зочин:
Sanal neg bna amraaya
2016-11-24
Irgen:
Sanal neg bna. Tegeed ch baga angi in huuhduudin saya 7 honog amarsan. Umnu ni 14 honog amardaa bsan shuu dee
2016-11-24
Nam bus irgen:
Huu maani 7-n nastai 2-r angid surch bna. Bi huugiinhee nasan deer beltgel angid suraad dartsag zurdag bailaa. Odoo huu maani barag minii 4-r angid zaalgaj baisan toog bodoj bna. Hicheeliin daalgavraa hiihed ni tuslah ayadaj bna. Songoni bodlogiig bi lav bodoj chadaagui. Medeej hogshirch oi sanamj muudalgui yahav. Gehdee l arai hund sanagdsan shuu. Tugjirch tugjirch ireed hooloo ideed daalgavraa hiigeed 11 ongorch untah uzegdel jiriin bolson. Ih yadarch baina huu mini. Bid ireeduin Einstein Tsiolkovskii narig beldeed baigaa yum bolov uu. Hicheeliin programm hunddeed baih shigee erhem bolovsrolin yamnii tushmedee.
2016-11-24
будаааЗочин:
зөв шүү 100 хувь дэмжиж байна. тэр хүмүүсийн чинь 1 байнаа. хамгийн гол нь автобус унаа ховорт учир байнаа.балчир үрс минь осгох дөхсөн шүү
2016-11-24
Зочин:
зөв шүү 100 хувь дэмжиж байна. тэр хүмүүсийн чинь 1 байнаа. хамгийн гол нь автобус унаа ховорт учир байнаа.балчир үрс минь осгох дөхсөн шүү
2016-11-24
Зочин:
зөв сэдэв хөнджээ.
2016-11-24
Зочин:
Surguuliin 3eelj bas l arai bnaa. 1r angiud oroi 18.50 gehed hicheel ni duusaad unshuulj bna geseer oroi 20 tsag hurtel huleej bna shuu dee. Oroi taraad irsen huuhduud ert untana. Ugluu bosood buten udurjinguu daalgavaraa hiine. Shuud hicheeldee yavna dahiad l oroi tarna. Mash ih yadarch bna. Deerees ni huitend daarna haniad hurne. Haniad hureed tasalval hicheeleesee hotsorno. Yadaj baga angiudaa dulaanii tsagtiluu hicheeluulvel zugeer yum shig sanagdah yum daa. Yamaarch yum. Ene talaar setguulchid maani bas hunduj yarih l heregtei bgam daa.
2016-11-24