Манай сагсчид Австралийн багийг хожжээ
2016-11-24

БНХАУ-ын Шиамень хотноо сагсан бөмбөгийн Дэлхийн Оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсын баг тамирчид оролцож буй юм.

 

Тэмцээний шигшээ тоглолтод Монголын баг Австралийн багтай тоглосон. Манай сагсчид  Австралийг 19:12 харьцаатай хожиж, шилдэг дөрөвт шалгарч, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болов.

 

Дэлхийн зэрэглэлийн энэхүү тэмцээнд шилдэг дөрөвт шалгарсан нь Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн өндөр амжилт билээ.

 

Өнөөдөр манай баг Ливан (Lebanon)-ний багтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.

 

Монголын багийн бүрэлдэхүүнд:

 

Э. Дөлгөөн (Мон-Алтиус БТДС)

А. Гансүх (Мон-Алтиус БТДС)

Б. Батзолбоо (Мон-Алтиус БТДС)

Г. Чинбат (Мон-Алтиус БТДС)

Багийн ахлагч: М. Өсөхбаяр (Мон-Алтиус БТДС захирал)

Багийн ерөнхий дасгалжуулагч: С. Тулга нар багтаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bayr hurge, ta naraaraa baharhaj baina, amjilt husie.
2016-11-24
zochin:
bayr hurge, ta naraaraa baharhaj baina, amjilt husie.
2016-11-24
zocnin:
bayar hyrgey . syyliin yed mongolcnuud maani ih odtoi bna bayarlalaa
2016-11-24