Автобусанд халдлага үйлдэж, есөн хүнийг хөнөөжээ
2016-11-24

 

Пакистаны Кашмир мужид  зорчигч тээврийн автобус халдлагад өртсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагаар есөн хүн амиа алдсан байна.  Автобус Энэтхэг, Пакистаны маргаантай бүсийн ойролцоо явахдаа халдлагад өртжээ.

 

Кашмир мужийн ойролцоох Энэтхэгийн хамгаалалтай бүсэд мөн буудалцаан болж нэг хүүхэд хүнд гэмтсэн байна.  Энэтхэгүүд автобус руу гал нээсэн аж. Гэхдээ энэхүү үйл явдалтай холбогдуулан Энэтхэгийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийхээс эрс татгалзжээ.

 

Пакистаны талаас “Энэтхэгүүд автобус руу гал нээж, энгийн иргэдийг хохироосныг батлах видео бичлэг бий” гэсэн байна. Өнгөрөгч долоо хоногт маргаантай бүсэд хамгаалалтад гарч байсан Энэтхэгийн гурван цэрэг пакистанчуудын дайралтад өртөж амиа алдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин