Бяцхан цагдаа нар
2016-11-24

Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Ногоон гэрэл, цагаан шугам-2016” өнгөрсөн өдөр болж өндөрлөлөө. Өдгөө 35 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ногоон гэрэл, цагаан шугам тэмцээн Замын цагдаагийн албаны түүхт 80-н жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

 

Дүүргийн аварга шалгаруулах “Ногоон гэрэл, цагаан шугам-2016” тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Ганбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Замын Цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа М.Отгонбаяр нар оролцов.

 

Уг тэмцээнд дүүргийн төрийн өмчийн найман сургууль мэндчилгээ, багийн ахлагч-зохицуулагч, буухиа, урлагийн тоглолтоор өрсөлдөж энэ жилийн аваргаа тодрууллаа. Тэмцээний I байрт 31 дүгээр сургууль шалгарч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон бол удаахь байрыг 131 дүгээр сургууль, 4 дүгээр сургууль эзэллээ.

 

Энэхүү тэмцээн нь сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, тэднийг замын хөдөлгөөнд зөв, соёлтой, сахилгатай оролцох дадлыг олгох зорилготой юм.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Том болоод новшийн биш хууль журмыг дээдэлдэг жинхэнэ сайн цагдаа нар болоорой гэж ерөөе.
2016-11-26
БГД:
Цагдаад одоогоор ганц байгаа эмэгтэй хурандаа Долгорсурэндээ баяр хургье
2016-11-25