Бейонси: Охин минь миний амьдралыг гэрэлтүүлсэн
2016-11-24

Дуучин Бейонси “Flaunt” сэтгүүлийг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Бейонси чиний амьдралыг хамгийн сайхан үе юу вэ?

 

-Бурхан надад гайхалтай амьдрал бэлэглэсэн. Би охинтой болсон тэр өдрийг энэ амьдралдаа тохиолдсон хамгийн сайхан үе гэж хэлнэ. Охин минь миний амьдралыг утга учиртай болгосон. Итгэх итгэлтэй болгосон. Эмэгтэй хүн ээж болох тэр агшинг үгээр илэрхийлж чадахгүй нээ. Тэр бяцхан гарыг атгахад зүрх минь дэлбэрэх шахсан.

 

-Блю Айви ээжтэйгээ тун адилхан?

 

-Миний бодлоор аавтайгаа илүү төстэй. Үс нь буржгар. Блю Айвигийн үс их хөвсгөр. Яг л тоглоом шиг. Үсийг нь самнахад их хэцүү. Үнэхээр өтгөн үстэй. /инээв/

 

-Хэвлэлүүд таныг хоёр дахь хүүхдээ тээж байгаа мэтээр бичих юм. Эдгээр мэдээлэл үнэн юм уу?

 

-Би ээж болохыг хүсч байгаа. Гэхдээ одоо биш. Энэ ондоо багтааж олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Зарим мужид аялан тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Мөн шинэ цомгийн ажлаа эхэлсэн. Дууны санд байгаа уран бүтээлээ дүрсжүүлэх, бүжиг дэглэх гэх мэт олон ажилтай байна. Мэдээж хэрэг би хүүхэд хүсч байна. Охиноо дүүтэй болгомоор байна. Дараа жил жирэмсэн болохоор төлөвлөсөн. Би ажлаа дуусгаж, цэгцтэй болгохгүй бол амарч чаддаггүй. Олон зүйлд анхаарлаа хандуулах тун дургүй. Нэг ажлаа төгс болгох хүртлээ дараагийн ажлаа эхлүүлдэггүй.

 

-Хүүхэд таны амьдралыг хэрхэн өөрчилсөн вэ.

 

-Мэдээж хэрэг нэг л өдөр миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Тэр бяцхан гар, хөл миний сэтгэл гижигдсэн. Би аз жаргал ямар агуу гэдгийг ээж болсон эхний өдрөө мэдэрсэн. Тэр аз жаргалыг юутай ч харьцуулашгүй. Охиноо төрүүлээд анх тэврэх үед би уйлсан. Хэрвээ хамгийн сайхан үеэ хэлээч гэвэл би Охиноо төрүүлсэн өдөр” гэж хариулах болно. Хүмүүс бидний талаар юу ч ярьж болно. Надад хамаагүй. Охин минь л дэргэд байвал болох нь тэр.

 

 

-Нөхөртэйгээ аялан тоглолт хийх ямар байна. Яагаад гэр бүлийн хоёр хамтрагчид болохоор шийдэв?

 

-Хэрвээ Жей Зи миний нөхөр биш байсан бол би түүнтэй хамтран уран бүтээл гаргахын  тулд холбоо тогтоох байсан. Тэрбээр их сайн уран бүтээлч. Би охидын хамтлагаар урлагын гараагаа эхэлсэн учир хүмүүстэй хамтран ажиллах хэцүү биш байдаг. Миний дэргэд олон хүн байхад надад таатай байдаг. Ганцаараа уран бүтээлээ туурвиж эхлээд их ганцаарддаг байлаа. Азаар Жей Зи миний хоосон орон зайг нөхсөн. Тиймээс энэ залуу миний нөхөр биш байсан ч гэсэн би хамтран уран бүтээл гаргахаар эхэлж залгах байсан.  Нөхөр, найзтайгаа олон өдрийн турш нэг тайзан дээр гарах гайхалтай байсан шүү. Дууг зүрх сэтгэлээрээ дуулдаг. Дурласан зүрх тайзан дээр илүү хүчтэй. Тийм учраас бидний тоглолт амжилт олсон.

 

-Үргэлж хамтдаа байх залхмаар биш үү?

 

-Үгүй ээ. Харин ч тухтай байдаг. Олон зүйл бодохгүй.

 

-“Мөрөөдлийн охид” киноны гол дүрд тоглож, “Оскар”-т хүртэл нэр дэвшсэн. Өөрийгөө жүжигчин гэхээс эмээдэг хэрэг үү?

 

-Би жүжиглэх дуртай.  Гэхдээ би дуу дуулахдаа жаргалтай байдаг. Хүмүүс чаддаг зүйлээ хийх хэрэгтэй. Олон салбарт амжилт олох гэж хичээснээс ганцхан зүйлийг төгс хийх хэрэгтэй. Төгс зүйл сайхан амьдрахад хангалттай.

 

 

-Олон жилийн турш олны танил явлаа. Заримдаа энгийн нэгэн байсан бол гэх бодол төрж байсан уу?

 

-Олны өмнө амьдрах тийм ч сайхан, хүсээд байх зүйл биш. Бид яг л шилэн хорго дотор амьдарч буй мэт. Заримдаа нөхөртэйгээ ам зөрөлдөх зүйл гарна. Гэтэл бидэнд л хамаатай зүйл хэвлэлээр цацагдах үед хэнд итгэхээ мэддэггүй. Гэрийн үйчлэгч, хамгаалагч болон найз нөхөд чинь хүртэл тагнуулч мэт санагддаг. Тийм учраас олны танил эрхмүүд их ганцаардмал өөрөөсөө өөр хүнд итгэх итгэлгүй болдог. Миний нэрийг ганц ч хүн мэдэхгүй байна гэхээс айж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин