Протоколд нэгдэн орох хуулийг батлав
2016-11-24

УИХ-ын чуулганы үдээс хойш хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэв.  Хуулийн төслийн танилцуулгыг ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил танилцууллаа.  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн Х.Баделхан:

 

-Дэлхийн худалдааны байгууллагын жишгээр экспортын бараа бүтээгдэхүүний валют эргээд манай дансанд орж ирэх журам байна уу хэмээлээ. ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил:

-Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд байгуулагдсан гэрээ хэлэлцээрт таны тавьсан асуулт тусгагддаггүй. Дотоодын зохицуулалт л байж болдог хэмээн хариулсан юм.

 

Ингээд “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 67.3 хувийн саналаар энэ хуулийн төслийг баталлаа.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин