Элсэн чихэртэй зөгийн бал арьсны өнгийг сэргээнэ
2016-11-25

Америкийн “www.wikihow.com” сайт элсэн чихэртэй зөгийн балын ач тусын талаар нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Таны гар өнгөө алдаж, хуурайшаад байвал давстай зөгийн балаар гараа угаахыг зөвлөж байна. Та гараа угаахаасаа өмнө таван халбага зөгийн бал дээр нэг халбага элсэн чихэр хийгээд сайтар хутгаарай.

 

Алхам №2

 

 

Элсэн чихэртэй зөгийн бал дээрээ бага зэргийн оливын тос нэмээд, хутга.

 

Алхам №3

 

 

Зөгийн балын маск тавихаасаа өмнө гараа бүлээн усаар угаах хэрэгтэй. Зөвхөн усаар гараа угаана. Саван хэрэглэхгүй. Гараа угаасны дараа элсэн чихэртэй зөгийн балаараа маск тавиарай.

 

Алхам №4

 

 

15 минутын дараа гараа халуун бүлээн усаар угаагаад тэжээлийн тос түрхэж амраагаарай. Тос шингэсний дараа таны гарын арьс зөөлөрсөн байх болно.    

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үе үеийн Далай ламууд Монголын түүхэнд ямар эерэг нөлөө үзүүлж байсан юм бэ
2016-11-25