Турк улсад халдлага боллоо
2016-11-25

Туркийн Андана хотноо халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, 16 хүн гэмтсэн байна.  Халдлага Андана хотын Засаг даргын тамгийн газрын өмнөх авто машины зогсоолд  болжээ. Террористууд тэсрэх  бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлсэн аж.

 

Халдлага үйлдсэн этгээдийг эмэгтэй хүн байсан хэмээн гэрчүүд цагдаагийханд мэдэгджээ.

 

Одоогоор Андана хотноо болсон халдлагын ямар террорист бүлэглэл үйлдсэн болох нь тодорхойгүй байгаа талаар Цагдаагийн газраас мэдэгдэж, хэргийн мөрдөн шалгаж эхэлжээ.

 

Турк улсад энэ онд хэд хэдэн террорист халдлага гарч, олон зуун хохирогч боллоо. Эдгээр халдлагуудын ихэнхийг курдууд үйлдсэн нь тогтоогдсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин