”Нарантуул”, ”Хархорин” зах амарч байна
2016-11-25

УИХ-ын чуулганаар өнөөдөр бүх нийтээр амрах шийдвэр гаргасан. Иймд энэ өдөр  “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон, зах худалдааны төвүүд амарна.

 

УИХ-ын хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Улс тунхагласны баярыг бүх нийтээр амрах өдөр болгосон билээ. Үүний дагуу худалдааны төв, захууд ажиллахгүй.

 

Харин Sunday плаза, "Мишээл" экспо зэрэг томоохон дэлгүүр цагийн хуваарийн дагуу ажиллана.

Shuud.mn
Сонин хачин