Насанд хүрсэн 800 сурагч иргэний үнэмлэхээ гардлаа
2016-11-26

 

Улсын хэмжээнд 2016 онд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардах 49892 хүүхэд байна. Эдгээр охид, хөвгүүдийн төлөөлөл 800 сурагч Тусгаар тогтнолын баярын энэ өдөр эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайлан тангараглалаа.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын Залуучуудын Холбооноос 14 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн, урлаг спортын нэр хүндтэй эрхмүүд оролцож, залуучууддаа иргэний үнэмлэхийг нь гардуулан баяр хүргэлээ. 

 

Иргэний андгай өргөх ёслолд оролцож байгаа залуучуудад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсч үг хэллээ. Тэрээр,

 

16 нас хүрсэн охид, хөвгүүд та бүхэн өнөөдөр хүүхэд насныхаа гэгээн мөрөөдлийг биелүүлэх, хамгийн ихийг бүтээх эрч хүчтэй насандаа ирлээ.

 

Эх орныхоо баялаг түүхээс суралцаж ахмад үеэ хүндэтгэн улс орныхоо хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүрэг хүлээж ирээдүйдээ итгэлтэй, өөрөө өөрийнхөө удирдагч байж зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр сурч ажиллаж улсынхаа нэр хүндтэй иргэн байна гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Монгол Улсын хүн амын олонх болсон хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал төрийн бодлогын анхаарлын төвд байж, энэ бодлогоо хэрэгжүүлэхээр Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг байгуулж, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөрт залуучуудад хандсан олон ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан гэлээ.

 

Залуучууд та бүхэн ирээдүйн сайхан амьдралынхаа төлөө зорилгоо тодорхойлж, улс орныхоо ирээдүй гэдгээ ухамсарлан хамтдаа зүтгэж эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсган манлайлна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

 

Аль ч цаг үед нөр их хөдөлмөр, хүчин чармайлтгүйгээр амжилтад хүрэхэд хэцүү. Тиймээс зорилготой, тэмүүлэлтэй,  мэдлэгийг эрж хайдаг, их уншдаг байгаарай гэж Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат хэлээд Бүрэн Эрхт Монгол Улсын бахархалт иргэн болж байгаа залуучуудад баяр хүргэж амжилт хүслээ.

Shuud.mn
Сонин хачин
ХАХАХ:
ТЭР УРД НЬ ГАРААД АЛЦАЙГААД СУУЦАН ГИЧИЙ ЧИНЬ НӨГӨӨ ШУДРАГА САХАЛТ ХАР МӨН ҮҮ
2016-11-27
ХЭХЭ:
ЭЛЭГ ГӨШӨӨМ ПОПУЛИСТУУД ПОПУЛИЗМ ХИЙЖ ЗАЛУУ ҮЕИЙН ТАРХИЙГ УГААЖ БАЙХ ЮМАА ХАХАХА
2016-11-27
Зочин:
худлаа бүлт бүлт юм ярих, худлаа шоудахаас өөр хийж чадах юм алга уу ?????????????
2016-11-27
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-11-26
МӨНХБАТАА:
ХҮҮХДҮҮДИЙГ ХАР НЯЛХААС НЬ ИНГЭЖ БУЗАРЛАЖ БУРТАГЛАЖ ЯАХНЭВ ДЭЭ. БИЕ ХҮН БОЛООГҮЙ ЖААХАН ХҮҮХДҮҮД ШД. НАДГАЙ ТАНГАРГААР ЯАХ ГЭЭД БАЙГААМ. ӨӨРСӨДДӨӨ ЗҮТГҮҮЛЭХ НҮҮ. ӨМХИЙ НОВШНУУД
2016-11-26
Зочин:
ерөнхий прокурорийн нэрээр хэнтий аймгийн энхбяар гэдэг прокурор 50 саяын азарганы хэргийг хаасан байх 7 саяыг аймгийн даргаасаа албанд аваад хувьдаа завшсан байх байгууллагын машиныг усанд живүүлсэн байх гэсэн мэдээлэл яваад байна прокурорын байгууллага үүнийг шалгах уу авилгыын газар шалгах уу
2016-11-26
НААШАА:
МАН Д ЭЛСЧЭЭЧ ЦААШАА ОЧООД
2016-11-26