АН-ын анхан шатны байгууллагуудын хурал эхэллээ
2016-11-26

АН-ын Их хурлын төлөөлөгчдийг сонгох хурал орон даяар эхэллээ. Ардчилсан намын VI Их хурал 12 дугаар сарын 6-нд хуралдах тов гарсан. Тус хуралд оролцох 1210 төлөөлөгчийг сонгох намын анхан шатны байгууллагуудын хурал өнөөдөр 330 сум, нийслэлийн 152 хороонд эхэллээ.

 

Намын анхан шатны байгууллагаас Их хуралд оролцох төлөөлөгчийн нэрсийг энэ сарын 30-ны өдөрт багтаан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлэх юм байна.

Н.Нягт
 

Shuud.mn
Сонин хачин