Трамп эмгэнэл илэрхийллээ
2016-11-27

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй тэрбумтан Дональд Трамп Кубын ард түмэнд хандан мэдэгдэл хийсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Кубийн нэрт удирдагч Фидель Кастро энэ амралтын өдөр 90 насандаа таалал төгссөн юм. Трамп өчигдөр Кубын удирдагч Раул Кастротой утсаар ярьж, эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Гүнээ харамсч байна. Ямар ч хэцүү үед АНУ, Кубын ард түмэнд туслах болно” гэж хэлжээ.

 

Трамп өмнө нь Фидель Кастрог “хэрцгий дарангуйлагч” хэмээн хэлж байсан юм.

 

Хоёр улсын харилцаа хагас зуун жилийн өмнө тааламжгүй болсон бөгөөд өнгөрсөн оны зул сараас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Раул Кастро нар хамтарсан мэдэгдэл хийж, 1959 оноос хойш тасраад байсан дипломат харилцаагаа сэргээсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
SB:
er hun!
2016-11-27
irgen:
Putin l hamgiin mundag yg helsen, harin tegne gej bodoogui franziin eronhiilogch bas yneniig helsen shyy,,,manai eronhiilogch tag chig ichmeer um
2016-11-27