Багдад хотноо халдлага үйлджээ
2016-11-27

Иракийн нийслэл Багдад хотноо энэ амралтын өдөр халдлага болсон талаар "Ройтер" агентлаг мэдээллээ.

 

Халдлагын улмаас 74 хүн амиа алдсан гэнэ.

 

Багдад хотноо болсон уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж, “Мосул хотыг чөлөөлөх ажиллагаагаа зогсоохгүй бол энгийн иргэд амиа алдсаар байх болно” хэмээн сүрдүүлжээ.

 

Шийтийн шашинтнуудын сүмийн гадна их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машиныг дэлбэлсэн байна.

 

Иракийн чөлөөлөх армийнхан энэ сарын эхнээс АНУ-ын агаарын дэмжлэгтэй Мосул хотыг террористуудаас чөлөөлөхөөр тэмцэж эхэлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин