Шингэнд хордсон иргэдийн дөрөв нь нас баржээ
2016-11-27

Дорнод аймгийн Халх гол суманд “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэгдэх шингэнд хордож, дөрөв нь нас барсан байна.  Энэ асуудлаар  Дорнод аймгийн Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссын ажлын хэсгийн Хэвлэлийн бага хурал хийлээ. Улсын Онцгой комиссоос Дорнод аймагт томилогдсон ажлын хэсгийн дарга, УМХЕГ-ын дарга Н.Цагаанхүү:

 

-Энэ үйл явдал Дорнод аймгаас 210 км, Халх гол сумаас 110 км-т болсон байна. Ажлын хэсэг осол аваарыг таслан зогсоох, саармагжуулах ажлыг зохион байгуулж байна. одоогийн байдлаар нэмж  хүн хордоогүй байна. Хордсон хүмүүст яаралтай эмчилгээ хийж байна гэлээ.

 

"Зөв боломж"-ийн үйл ажиллагааг зогсооно

 

Энэ сарын 25-ны шөнө хүн хордлоо гэсэн мэдээлэл аймгийн Улсын онцгой комисст  ирсэн байна. Тиймээс бүсийн онцгой эмчилгээний  төвд авчиран хордсон иргэдийг эмчилжээ. Тус аймгийн Мэргэжлийн хяналтынхан иргэдийн хордсон үл мэдэгдэх шингэнийг шинжлүүлэхээр Улаанбаатар руу илгээжээ. Нэр хаяг нь үл мэдэгдэх зүйлийг хэрэглэхгүй байхыг сануулж байгаа юм байна. Мөн Цаашлаад “Зөв боломж” компанийн газрын тосны 19, 21 дүгээр талбай дахь ажилчдын  амьдрах нөхцөл, хоол хүнсний  стандарт хангаагүй тул   үйл ажиллагааг нь түр зогсоожээ.

 

“Зөв боломж” компани нь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч компани аж. Нийтдээ 200-300 ажилтан ажилладаг байна.  Тус компани Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөхгүй, зөрчиж байгаа тул өнгөрөгч 10 дугаар сарын 9-нд үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргаж байжээ. Учир нь 19. 21 дүгээр талбай дээр гарал үүсэл нь мэдэгдэхгүй химийн бодисууд ихээр байдаг байна. Гэвч хууль тогтоомжийг мөрдөн ажиллахгүй хэвээр байгаа учир улсын байцаагчийн зүгээс “Зөв боломж” компанийн үйл ажиллагааг зогсооно гэдгээ мэдэгдлээ. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Аль ч компани ажилтнууддаа архи уухыг хориглодог.Тэгэхээр байгууллагынхаа дотоод журмыг зөрчөөд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүст өөрсдөд нь хариуцлага тооцох ёстой болохоос бүхэл бүтэн хамт олон хохирох ёсгүй шүү дээ.
2016-11-28
tus:
manai mongoliin baychuud uls ornoo avarch niileed ulsaa urnuus gargaach.mongol hun odoo l eh orniihoo tuluu baih tsag n.solongsiin ard tumen yaduurlaas hun buhen bgaa altaa uguud garch baisan gej solongos humuus baharhadag yum baih uym
2016-11-28
Зочин:
Хятад компаниудыг гаргах хэрэгтэй монголын баялгийг монголчууд ажиллуулах хэрэгтэй
2016-11-28
zocnin:
odoo hyatadiin kompaniudiig shahah heregtei .
2016-11-28