Армийнхан хүчирхийлэл үйлдэж байна гэв
2016-11-28

 

Сирийн армийнхан Алеппо хотын Ханано дүүргийг террористуудаас чөлөөлөхөөр тэмцэж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Армийнхан уг дүүргийн бүх гарцыг хамгаалалтад авч, бүслэлтэд байгаа энгийн иргэдийг чөлөөлж байгаа гэнэ. Тэгвэл Алеппо хотын иргэд армийнхан террористуудаас дутахааргүй нүгэл үйлдэж буй тухай НҮБ-д мэдэгдлээ.

 

Армийнхан бүслэлтэд байгаа энгийн иргэдийг чөлөөлснийхөө дараа охид, бүсгүйчүүдийг нь хүчирхийлж, эрчүүдийг нь тамлан зовоож байгаа гэнэ. Гэхдээ энэхүү мэдээллийг албаныхан батлаагүй бөгөөд “Армийнхан Алеппо хотыг террористуудаас чөлөөлөхөөр тэмцэж байна” гэж мэдэгджээ.

 

Тус хотын 275 мянган иргэн хоол, хүнс тэжээлийн хомсдолд орсон байна. НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд алслагдсан бүс нутгуудад тусламж үзүүлэхээр зорьж байгаа ч террористуудын дайралтаас болж, тусламж зорьсон газраа хүрч чадахгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ бол дайн . Энгийн хувцас өмссөн террорыг яаж энгийн иргэнээс ялгах билээ. Ширүүн л шүүж байж ялгана биз
2016-11-28