1.5 сая хүн ерөнхийлөгчөө огцрохыг шаардлаа
2016-11-28

 

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо өнгөрсөн амралтын өдөр эсэргүүцлийн жагсаал боллоо. Жагсагчид төрийн нууц задруулж, томоохон компаниудаас хандив нэрийн дор авлига авсан Ерөнхийлөгч Пак Ын Хэг огцрохыг шаардсан байна.

 

Өчигдрийн жагсаалд 1.5 сая хүн нэгдсэн талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ.  Тус улсын түүхэнд анх удаагаа ийм олон хүнийг хамарсан жагсаал болж буй талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

 

Ерөнхийлөгч ард түмнийхээ шаардлагыг хүлээн авахгүй бол эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байх болно гэдгийг иргэд сануулжээ. Эсэргүүцлийн жагсаалд үйлдвэрчний эвлэл, сөрөг хүчний  намууд төдийгүй оюутны  хөдөлгөөнийхөн оролцсон байна.

 

Пак Ын Хэ сонгуулийн үеэр найзаараа хэлэх үгээ хянуулдаг байсныхаа төлөө олон нийтээс уучлалт гуйсан бөгөөд харин хандив нэрийн дор авлига авсан гэх хэргийн хийсвэр, худал мэдээлэл хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин