Хордсон хүмүүсийн биеийн байдал тогтворжжээ
2016-11-28

Дорнод аймгийн Халх гол суманд байрлах “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэгдэх шингэнд хордож, дөрөв нь нас барсан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсан.  Үүнтэй холбогдуулан нийслэлийн мэргэжлийн эмч нарын баг Дорнод аймагт ажиллаж байна. Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи хэмээн уусан 24 өвчтнийг илрүүлж, 5 өвчтөнд гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Өвчтнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байгааг мэргэжлийн багаас мэдээллээ.

 

“Зөв боломж” компани нь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч компани аж. Нийтдээ 200-300 ажилтан ажилладаг байна.  Тус компани гарал үүсэл нь мэдэгдэхгүй химийн бодисууд ихээр ашигладаг байна. Тиймээс “Зөв боломж” компанийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За байз энэхүү спиртийг хилээр оруулахыг зөвшөөрдөг билүү? яадаг билээ спиртийн төрлүүдийг УИХ-р хориглож байсан санагдах юм.
2016-11-28
Зочин:
httpwww.mne.mnchemicalimagescontentuploaded67-56-1_4ae6a5412dc47.htm
2016-11-28
Зочин:
httpwww.mne.mnchemicalimagescontentuploaded67-56-1_4ae6a5412dc47.htm
2016-11-28