Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ
2016-11-28

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдааны дараагаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.  

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

 

-2017 оны төсвийн урсгал зардал үндсэндээ өссөн. Сайд нарын багцад нарийн дүн шинжилгээ хийнэ. Зарлагын дэд хороотой хамтраад төсвийн задаргаан дээр дүн шинжилгээ хийх юм. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлнэ. Орон нутгийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сумдын томилгоо хийгдээгүйгээс өвөлжилт хүндэрч байна. Сонгогчдын улстөрийн сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Мөн олон мянгаар нь иргэдийг хоморголон халж байна. Дээр нь өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой хот суурин газарт халдварт өвчлөл дэгдэж байгаа. Үүнийг төр, засгаас анхаарч ажиллахгүй байна.  Тиймээс Ерөнхий сайдад мэдэгдэл шаардлага хүргүүлж байна. Цаашдаа манай бүлэг улс төрийн идэвхтэй байр сууринаас ажиллана.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-2017 оны улсын төсвийг алдагдал багатай, зарлагыг дээд хэмжээнд хүргэж танасан, орлогоо бүх боломжоор шахсан төсөв байх ёстой гэж АН-ын бүлэг анхнаасаа шаардлага хүргүүлж ажилласан. Гэвч алдагдлыг 6.8 орчимд оруулж бууруулах боломжийг ашиглаж чадаагүй. 9.9 хувийн алдагдлыг 9.1 хувь болгож, 0.8 хувиар бууруулсан төсөв батлагдлаа. Макро төвшиндээ төсвийн алдагдлаа бууруулахгүй бол гадаад зах зээлд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг үнэмлэх үнэлэмж энэ хэмжээгээр муудсаар байх болно. Тийм учраас бүх боломжоороо Засгийн газар ажиллах ёстой гэсэн шаардлагыг АН-ын бүлэг тавьж байгаа. Зарлагыг бууруулахын тулд төсвийн захирагч нарын зардлыг  5 хувиар бууруулах үүрэг даалгавар өгөх санал гаргасан. Харамсалтай нь энэ санал дэмжигдсэнгүй. Урсгал зардал 1 хувиар танаж батлагдсан. Ерөнхийдөө боломжоо дайчлаагүй.

 

Нийгмийн чиглэлээр хасч танахаар өгсөн саналуудаас Хүүхэд харах үйлчилгээний хуулийг ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр хуулийг өөрчлүүлж  чадлаа. Төсвийн урсгал зардлыг 2.2 их наяд төгрөгөөр нэмэхээр байсан. Цаашдаа төсвийн урсгал зардлыг цаашдаа бууруулж байж эдийн засгийн хямралыг даван туулна гэдгийг эрх баригч нарт хэлэх байна хэмээлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-28