Хөгжлийн банкны мэдээллийг хойшлуулах санал тавина
2016-11-28

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын асуудлаар маргааш Эдийн засгийн болон Хуульзүйн байнгын хороонд мэдээлэл хийнэ. Харин мэдээлэлтэй холбоотой материал УИХ дахь АН-ын бүлэгт хүргэгдээгүй байна. УИХ-ын дэгээр чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудал 3 хоногийн өмнө гишүүдэд хүргэгдсэн байх ёстой аж.

 

Тиймээс Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар мэдээллийг хойшлуулах саналыг УИХ дахь АН-ын бүлгээс тавих ажээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин