АНУ-д халдлага болж, нэг хүн амиа алджээ
2016-11-29

 

АНУ-ын Охайо мужид террорист халдлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, 11 хүн шархтсан байна. Цагдаагийн газраас “Халдлагын улмаас үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Алан Хоружко амиа алдсан. Тэрээр 28 настай байсан” гэж мэдэгджээ.

 

Охайо мужид байрлах “Ohio State University”-ийн хотхонд уг хэрэг болжээ.

 

Тус сургуулийн оюутан, Сомали гаралтай залуу хүмүүсийг хутгалсан байна. Түүнийг тэсрэх бөмбөг суурилуулсан авто машинаа дэлбэлэхээс урьтаж, цагдаагийнхан аюулгүй болгожээ.

 

“Халдлага үйлдсэн этгээдийг Абдул Разак Али Артан гэдэг. 18 настай. Халдлагын шалтгаан тодорхойгүй байна” хэмээн Цагдаагийн дарга Ким Жокобс мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин