Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулав
2016-11-29

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байлаа.  Гэвч уг хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хуралдаанд ирээгүйгээс  хэлэлцүүлгийг  хойшлуулав. Энэ хуулийн төсөлд гишүүд ач холбогдол өгч, Н.Энхболд нарын гишүүн лобби бүлэг байгуулан ажиллаж байгаа билээ.

 

Дараагаар нь  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед мөн хойшлогдлоо. Уг хуулийн төслөөр оффшор бүсэд данстай байхыг хориглох заалт тусгасан юм..  Хуулийн төслийн хүрээ, үйлчлэл, зааг ялгааг нь тодорхой тусгаж өгөх хэрэгтэй хэмээн гишүүд  шүүмжлэлтэй хандаж байлаа. Тиймээс  ажлын хэсгийг төслөө дахин сайжруулж оруулж ирэх чиглэлийг өгч, хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин