Хөгжлийн банкинд улстөржилтөөр хандаагүй
2016-11-29

Төрийн албан хаагч офшор бүсэд данс эзэмшихийг хориглосон хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хийх байсан боловч хойшилсон. Гишүүд хуулийн төсөлд  зүйл, заалтаар нь тодорхой ангилж тусгах ёстой гэж  үзсэн юм. Тиймээс ажлын хэсгийнхнийг төслөө сайжруулаад  дахин оруулж ирэх чиглэл өгөн буцаалаа.

 

Мөн Эдийн засгийн болон Хуульзүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар мэдээлэл сонсч, хэлэлцэхээр байсан ч хойшлогдов. Хөгжлийн банкны шалгалтын дүнтэй холбоотой материал УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд байнгын хорооны хуралдаанаас 3 цагийн өмнө ирсэн учир танилцаж амжаагүй байна. Тиймээс 5 хоногийн завсарлага авлаа. Ийнхүү дээрх хуулийн төсөл, Хөгжлийн банктай холбоотой шалгалтын дүн ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлогдлоо. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.  

 

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ажлын хэсэгт буцааж, ирэх долоо хоногт дахин хэлэлцэх боллоо. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлтэй холбоотой ямар гарч байна вэ?

 

-Байнгын хорооны гишүүдийн зүгээс нухацтай ярья гэсэн санал гаргасан. Тухайлбал, оффшорыг хориглох гэж байгаа албан тушаалаа нэг бүрчлэн хууль дээрээ бичье гэж байна. Нэлээн олон гишүүд гэр бүл, төрөл садны хүмүүсийг нь хамруулья гэдэг асуудлыг хэлсэн.  Оффшор бүс гэдэг ойлголтоо улс орнуудаар нь жагсаая гэдэг санал ч гаргаж байна. Эдгээр саналыг ажлын хэсэг долоо хоногийн хугацаанд судалж танилцуул гэдэг чиглэлийг байнгын хорооноос өглөө.

 

-Хууль батлагдахаас өмнө оффшортой байсан хүмүүт  хариуцлага тооцох уу? Хууль эргэж үйлчлэх үү?

 

-Аль ч улсын Эрүүгийн хуульд “хууль эргэж үйлчлэхгүй” гэдэг зарчим үйлчилдэг. Жишээ нь, урьд нь гэмт хэрэгт тооцдоггүй байсан үйлдлийг өнөөдрөөс гэмт хэрэгт тооцсон хууль гаргалаа. Тэгвэл өчигдөр хийсэн үйлдлийнх нь төлөө өнөөдөр ял өгч болохгүй.  Өмнө нь оффшортой байсан хүмүүст хариуцлага тооцохгүй гэж яриагүй. Тухайн үйлдэл, тухайн байршуулсан мөнгө нь гэмт хэргийн, мөнгө угаасан шинжтэй эсвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байвал шалгагдана. Эдгээрийг энэ хуулиар болиулах гээд байгаа юм биш. Энэ үйлдлүүдийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг.  Гэтэл гэмт хэргийн үйлдлийг оффшорын хуулиар зохицуулна гэж яриад байгаа. Тийм биш шүү дээ. Гэмт хэргийн үйлдэл зөвхөн Эрүүгийн хуулиар зохицуулагдана.

 

-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаарх мэдээллийн хэлэлцүүлэг хойшлогдлоо. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс  ажлын хэсэг томоохон зээлдэгчдийн талаар мэдээлэхгүй, жижиг асуудалтай орооцолдоод байна гэсэн шүүмжлэл гарч байсан. Энэ талаар...?

 

-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үр дүнгийн талаар 200 хуудас бүхий ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Таван жилийн хугацааны ажлыг  шалгасан. 1.3 их наяд буюу тухай өдрийн ханшаар 700-гаад сая ам.доллартай дүйх хэмжээний асуудал байна гэж үзсэн. Үүнийг жижиг асуудал гэж байгааг ойлгохгүй байна.

 

-Зээл авсан компаниудыг нэрлэх үү? АН-ын бүлгээс нийт зээлдэгчдийн 60 гаруй хувь нь МАН-ынхан байгаа гэж мэдээлсэн.  

 

-Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд шууд болон арилжааны банкаар дамжуулж нийт 2000 орчим аж ахуйн нэгж зээл авсан. 2000 аж ахуйн нэгжийн тал нь гэхээр 1,000 гаруй нь МАН-ынх гэж ойлгох нь. 1,000 гаруй аж ахуйн нэгжийн нэрийг яаж мэдэж яриад байгааг ойлгохгүй байна.  Ажлын хэсэг бол ямар нэгэн улстөржилтөөр хандаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Н.Энх

 

    

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
-Аль ч улсын Эрүүгийн хуульд “хууль эргэж үйлчлэхгүй” гэдэг зарчим үйлчилдэг. Жишээ нь, урьд нь гэмт хэрэгт тооцдоггүй байсан үйлдлийг өнөөдрөөс гэмт хэрэгт тооцсон хууль гаргалаа. Тэгвэл өчигдөр хийсэн үйлдлийнх нь төлөө өнөөдөр ял өгч болохгүй Ингэж толгой угаасаар Монголын ард түмэнг хөөрхийлөлтэй улсын тоонд оруулсанаа хүлээ Өмч хувьчлалаар бүгдийг дээрэмдсэн дараа нь авч хэлэлцэхгүй гэсэн хууль бас гаргасан
2016-11-29
зочин:
Хуцаарай татвараас зугтаах нь хуулинд байхгүй зүйл анги уу Улсаасаа хулгайлж нууц дансанд хадгалах нь санамсаргүй зүйл үү Хахуулиа гадаадад байрлуулах нь зөв үү Пуин шиг арга хэмжээ авч чадахгүй бол улс хууль гэж байх хэрэг байна уу Толгой дээр нь баасан ч байж л байна гэж бодож байна уу
2016-11-29
rrrrr:
hutsaarai muu bandi min enhbayaraa udahgui chinii aabiind ssuh odor irnee za muu bogs dolooson shuumar min
2016-11-29
rrrrr:
hutsaarai muu bandi min enhbayaraa udahgui chinii aabiind ssuh odor irnee za muu bogs dolooson shuumar min
2016-11-29
Зочин:
АН-хан БАЯЖСАН. Өөөрсдөө ИДСЭН. Одоо ЗУГТААНА
2016-11-29
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-29