Сураггүй болсон 81 зорчигчтой онгоцыг олжээ
2016-11-29

 

Венеусэлийн зорчигч тээврийн “CP2933” дугаартай онгоц өнөөдөр орон нутгийн цагаар 5.00 цагт Болив улсаас Колумбын Меделлин хотноо хүрэх замдаа осолдсон байна.

 

Уг онгоцонд Бразилийн хөлбөмбөгийн “Chapecoense” баг зорчиж явсан хэмээн албаныхан мэдээлсэн билээ.

 

Онгоцонд 72 зорчигч, багийн есөн гишүүн зорчиж явжээ. Тэгвэл аврагчид шуурхай ажиллаж онгоцны осолдсон газрыг олсон байна.

 

Ослын газар нөхцөл байдал хүнд байгаа талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Аврагчид одоогоор зургаан хүнийг эсэн мэнд аварч, эмнэлэгийн тусламж үзүүлжээ.

 

Багийнхан Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтод Меделлин хотын "Atletico Nacional FC" багтай тоглохоор явж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
um maaniii bad mi hum....hairan saihan zaluuchuud...haramsaltai yumaa...ahij iim yum buu tohioldoj olon humuusiig zovlon shanalald buu unagaasai....
2016-11-29
Зочин:
Энэ хэрхэн сүйрсэн юм бол.Амьд хүн гарч буйг бодвол нисгэгч нар чадвартай б.на даа.
2016-11-29
zocin:
haramsaltai ymaa
2016-11-29