“Жизель” бүжнэ
2016-11-30

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид “Жизель”  балетыг тоглох гэж байна.

 

Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг болох “Жизель”  балетад хайр дурлалын эмгэнэлт үйл явдлыг харуулдаг. Энэхүү бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байжээ. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байсан түүхтэй.

 

Балетыг ирэх сарын 4-нд УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин