Дээрмийн хэргийг шуурхай илрүүллээ
2016-11-30

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дээрмийн гэмт хэргийг шуурхай илрүүлсэн байна. Тусдүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Түмэн плаза төвийн ард цүнхтэй мөнгөө дээрэмдүүллээ” гэсэн мэдээлэл энэ сарын 28-ны шөнө цагдаагийн газарт иржээ.

 

Тус дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 58 настай, эмэгтэй Ц цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт болон бусад эд зүйлээ дээрэмдүүлсэн байжээ. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид хэрэгтнийг барьж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Уг хэргийг 36 настай, эрэгтэй Э гэгч үйлдсэн байна.  Иргэн Ц-ийн цүнхэнд бэлэн 500 мянган төгрөг, чухал бичиг баримтууд байжээ. 

 

Иргэдийг орой үдшийн цагаар, гэрэлтүүлэггүй болон хүн цөөнтэй газраар ганцаараа зорчихгүй байхыг, элдэв гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин