АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байна
2016-11-30

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар намын дүрмийн шинэчилсэн төслийн болон Их хурлын бэлтгэл хангах ажлын явцын талаар хэлэлцэх аж. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс АН-ын  анхан шатны хороод хуралдан 12 дугаар сарын 06-нд болох Их  хурлын төлөөлөгчөө сонгосон. Тус намын анхан шатны хороодын хуралдаан өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм байна.

 

Мөн тус намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т дуудсан асуудлыг хэлэлцэх сурагтай.  Эдүгээ экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ дуудсаны дагуу очиж  мэдүүлэг өгч байгаа юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хууль хяналтын байгууллагын ажилд оролцох юм бол ард тумэн ардчилсан намд маш их дургуйх болно
2016-11-30