Ц.Даваацэрэнгийн ”Эрдэнэт”-д авчирсан амжилт
2016-12-01

Эрдэнэт  үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн ажлаа хүлээлгэн өглөө. Түүний ажлыг саяхан шинээр томилогдсон Х.Бадамсүрэн хүлээн авав. Эрдэнэт  үйлдвэр ХХК-ийн хамт олон Ц.Даваацэрэн ажиллах хугацаандаа хэд хэдэн ахиц дэвшил, амжилтыг авчирсан хэмээн тодотгожээ. Тухайлбал:

 

 

  •  Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн хэдий ч Эрдэнэт үйлдвэр 2013-2016 оны 10 дугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

 

  • Хэмнэлтийн бодлогын үр дүнд 1 тонн зэс үйлдвэрлэх тооцоот өөрийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2343 ам.доллароор бууруулж, энэ оны 10 дугаар сарын байдлаар 3717 ам.доллар болгосны үр дүнд нийт дүнгээр сүүлийн 4 жилд 379 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийсэн байна.

 

  • Компанийн хэмжээнд авлага, өглөгийг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар нийт авлагын хэмжээг 2012 онтой харьцуулахад 67 хувиар, нийт өглөгийн хэмжээг 13 хувиар бууруулжээ.

 

  • Бүтцийн нэгжүүд болон ажилтан бүрийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн 4 жилд 1 ажилтанд нийт 4.05 сая төгрөг буюу компаний бүх ажилчдадаа нийт 32.5 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ.

 

  • Компаний өөрийн өртгийг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийн хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлсэн ба 48 мвт цахилгаан үйлдвэрлэх төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн.

 

  • Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд хийгдсэн бүтээн байгуулалтууд, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Муухай монгол ажил хэрэгч эх орончдоо хэзээнээс л шахаж зайлуулдаг түүхтэй
2016-12-01
123:
dawaatseren zahiral ajilchiddaa bolon uildweriinhee tuluu yum hiij chadsan bolohoor iinhuu amarhan suudlaasaa buulaadaa. Urwuu togtoltsootoi uls shuu
2016-12-01
Зочин:
Бүдүүн хүүхэлдэй
2016-12-01
Зочин:
Muu umhii ivaanuudyg huuj yavuul..Mongol huniig zodno gene ee, gaigui ee ta nar
2016-12-01
Zochin:
Elbegdorjiin buduun huuheldei!
2016-12-01