Алеппо хотноо 45 хүн амиа алдав
2016-12-01

 

Сирийн Алеппо хотноо өчигдөр террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk”  мэдээллээ.

 

Халдлагаар 45 хүн амиа алдсан талаар Их Британи улсад төвтэй Сирийн Хүний эрхийн байгууллагаас мэдээллээ.

 

Хотын төвд тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машиныг террористууд дэлбэлсэн байна. Алеппо хотын халдлагыг ямар бүлэглэл захиалсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

 

Хотын аюулгүй байдал өдрөөс өдөрт алдагдаж буй учир иргэд орон гэрээ орхих нь нэмэгджээ.

 

Ганцхан долоо хоногийн дотор Алеппо хотыг 50 мянган хүн орхисон талаар НҮБ дахь Сирийн элч төлөөлөгч мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин