Теннесси мужид түймэр дэгджээ
2016-12-01

 

АНУ-ын Теннесси мужид өнгөрсөн долоо хоногт түймэр дэгдсэн билээ. Тэгвэл түймрийн улмаас долоон хүн амиа алдаж, 14 хүн бэртсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Аврагчид мужийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулж байна.

 

Мөн түймрийн улмаас мужийн иргэд их хэмжээний хохирол амссан болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

 

Албаныхан “20 гаруй байшин, таван автомашин, хүүхдийн тоглоомын талбай түймрийн улмаас шатаад байна” гэж мэдэгджээ.

 

Мужийн захирагч Ларри сэтгүүлчдэд “Амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж. Энэ бүхэн хурдан дуусаасай хэмээн залбирч байна. Хохирол амссан иргэдэд нөхөн төлбөр олгохоор хэлэлцэж байна” гэж хэлжээ.

 

Тэрбээр мөн түймэр хүрээгээ тэлсээр байвал орон даяар онц байдал зарлахаас өөр сонголтгүй хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин