Ирина Шейк жирэмсэн болжээ
2016-12-01

 

Францын нийслэл Парис хотын “Гранд” цогцолборт 2016 оны  “Victoria's Secret” загварын шоу зохион байгууллагдлаа.

 

Тус шоунд анх удаагаа Оросын супермодель Ирина Шейк оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэгвэл Ирина жирэмсэн болжээ. Учир нь загварын шоуны үеэр түүний гэдэс үл мэдэг томорсон байсан нь гэрэл зурагчдын дуранд өртсөн юм. Гэхдээ уг мэдээлийг Ирина батлаагүй байна.

 

Ирина өнгөрсөн оноос холливуудын нэрт жүжигчин Брэдли Купертэй болзох болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин